Уул уурхайн лицензүүдийг цуцлуулахад иргэдээс санал авч байна

Уул уурхайн лицензүүдийг цуцлуулахад иргэдээс санал авч байна

Завхан аймаг уул уурхайн лицензүүдийг цуцлуулах талаарх иргэдийнхээ саналыг авч байна.

Тус аймаг уул уурхайгаас ангид аймаг болох зорилт дэвшүүлэн ажилласны дүнд дөрвөн жилийн хугацаанд нийт 47 лицензийг цуцлуулжээ. Мөн уул уурхайн лицензийг нэмж олгохоор ирүүлсэн 130 гаруй хүсэлтэд татгалзсан хариу өгснөөр одоогоор 52 лиценз үлдээд байна.

Эдгээр лицензүүдийг цуцалж өгөх тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд,  Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд удаа дараа тавиад байгаа аж. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж тус аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон уул уурхайн линцензүүдтэй танилцаж, хууль эрх зүйн хүрээнд олгогдсон эсэхийг шалгаж байна. Тиймээс иргэдээс ирсэн санал хүсэлт, ажлын хэсгийнхний дүгнэлтэд үндэслэн энэхүү 52 лицензийн асуудлыг цуцлах эсэхийг шийдвэрлэх ажээ. Иймд иргэд та бүхэн аймгийн Засаг даргын Тамгын газарт ирж ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.