Сонсголын бэрхшээлтэй иргэд МЕССЕЖЭЭР дуудлага өгөх боломжтой боллоо
Нийслэлийн есөн дүүргийн сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй иргэдээс ирүүлэх яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг тусгай дугааруудад мессежээр хүлээн авах боломжтой боллоо.
Тодруулбал дараах дугаарууд руу мессэж бичсэнээр таны дуудлага мэдээллийг холбогдох албаныхан хүлээн авч яаралтай тусламж үзүүлнэ гэсэн үг юм.
- Галын дуудлага 101,
- Цагдаа 102,
- Түргэн тусламж 103,
- Шуурхай бүлэг 105
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.