Монгол Улсаас олимпын дэвжээнд өрсөлдөх жүдогийн баг бүрэлдэхүүнийг зарлалаа
Монголын Үндэсний шигшээ баг, Жүдо бөхийн холбоо "Токио - 2020" зуны олимпын наадамд эрх аван оролцох баг бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг
-52 кг жинд олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам
-57 кг жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа
-63 кг жинд олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч
-78 кг жинд олон улсын хэмжээний мастер О.Мөнхцэцэг нар эх орноо төлөөлөн олимпд зодоглоно.
Харин эрэгтэйчүүдээс -60 кг жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин
-66 кг жинд олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү
-73 кг жинд олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар
-81 кг жинд Саиед Моллай
-90 кг жинд олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана
-100 кг жинд гавьяат тамирчин Л.Отгонбаатар
+100 кг жинд гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно. Үүнээс гадна шүүгч Т.Энхцэцэг олимпыг дэнслэх бөгөөд Монголын баг тамирчид холимог багийн барилдаанд өрсөлдөнө.
Холимог баг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.