Шинжилгээгээр коронавируст халдварын 2362 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.06.25, 11:00 цаг)
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 11,748 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2362 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 107 262 болж байна. Ойрын хавьтал болсон хүний шинжилгээг зургаа дахь хоног дээр нь тандалтын баг авна. Ойрын хавьтал болсон өдрөө шинжилгээ өгөх нь нууц үед байгаа вирусийг илрүүлэхгүй байх талтай гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.