Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх санал тавив.

Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх санал тавив.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавируст халдварын хүндрэлийг давахад эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан  иргэд, ААН, айл өрхөд үзүүлж буй дор дурдсан зарим дэмжлэгийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаарх авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ,
  • Оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусний халдварыг эмчлэх чадавхийг дэмжих,
  • халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж байна.

Айл өрх, ААН-үүдийн орлогыг дэмжих хүрээнд:

  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах,
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны 3 дугаар сар хүртэл сунгах зэрэг асуудал багтах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сургуулийнхаа бүх сурагчид зориулан маск оёсон багшийг урамшууллаа. 2021-06-26

Монгол Улсаас олимпын дэвжээнд өрсөлдөх жүдогийн баг бүрэлдэхүүнийг зарлалаа 2021-06-26

Сөүлийн нислэгээр 169 иргэн эх орондоо ирэв 2021-06-26

Хөл хорио тогтоосон аймаг, сумын мэдээлэл 2021-06-26

Шинжилгээгээр коронавируст халдварын 2362 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-26

Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх санал тавив. 2021-06-26

Хонконгийн сониныг хаасантай холбогдуулан БНХАУ-д хориг арга хэмжээ авахыг уриалжээ. 2021-06-26

Тусгаарлан ажиглах 335 байранд 13,662 иргэн байна. 2021-06-26

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгууллаа 2021-06-26

С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр боломжтой бүх арга хэмжээг авна. 2021-06-26

Онхолдсон вагонуудыг босгож, түлшийг нь юүлжээ 2021-06-26