Ковидын үед жирэмсэн эхчүүдийн анхаарах зүйлс
Короновируст халдвар (Ковид19)-ын үед жирэмсэн эхчүүд юу анхаарах, яаж сэргийлэх вэ гэдэг талаар ЭХЭМҮТ, ЭБЭЭ-ийн зөвлөх эмч С.Хишгээ дараах мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.
ЖИРЭМСЭН ЭХ БА КОВИД-19 ТОХИОЛДОЛ
Гадны судалгаагаар дэлхий дахинд нийт жирэмсэн эхийн 1.6 хувь нь халдварт өртөж байна. Мөн нийт жирэсэн эхийн 10 хувь нь эмэнэлэгт хэвтэж байна. Нийт халдвар авсан эмэгтэйн 86 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилжээ.
Манай улсын хувьд Улаанбаатар хотод нийт халдвар авсан хүмүүсийн дунд 1.9 хувийг жирэмсэн эмэгтэй эзэлж байна. Энэ нь бага тоо биш. Өөрөөр хэлбэл 100 хүн ковидоор өвчлөхөд 2 нь жирэмсэн байна гэсэн тоо.
Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард Ковид-19 өвчний улмаас халдвар авсан жирэмсэн эхчүүдийн дунд 5.6 хувь нь Улаанбаатарт, 4.4 хувь нь орон нутагт оношлогджээ.
КОВИД-19 ӨВЧНИЙ ҮЕД ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулсан гадны судалгаагаар Ковид-19 өвчний үед жирэмсэн эхчүүдэд илрэх шинж тэмдгүүд арай бага хувьтай илэрч байгаа нь хүснэгтээс харагдаж байна. Жишээ нь халууралт жирэмсэн биш эмэгтэйчүүдийн 39.3 хувьд нь илэрч байхад жирэмсэн эмэгтэйн 32 хувьд нь илэрч байна. Харин илүү илэрч байгаа шинж тэмдэг нь амьсгаадах байгаа. Энэ бол ураг тээж байгаа, өрц өргөгддөг. Амьсгалахад хэвийн үед ч өөрт ачаалал нэмэгддэг эдгээртэй холбоотой шинж тэмдгүүд гарч байна.
Манай улсын хувьд халдвар авсан жирэмсэн эмэгтэйд илэрч буй шинж тэмдэг толгой өвдөх нь 19%, ханиалгах 19%, амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах 18%, хоолой хөндүүрлэх 13%, халуурах 11%, хамар битүүрэх 8% байна.
Үүгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр жирэмсэн эмэгтэйчүүдэд ковидын шинж тэмдэг бүдэг явагддаг шүү. Тийм учраас эхчүүд үүн дээр анхаараарай.
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ТОХИОДОХ ХҮНДРЭЛ
Жирэмсэн эмэгтэйчүүдээс Ковид-19 халдвартай үед ямар хүндрэлүүд тохиолдож байгааг их асууж байна.
Халдвар авсан болон аваагүй жирэмсэн эхчүүдийг харьцуулсан гадны судалгаагаар дутуу төрөлт 7.2 хувьтай байна. Гэхдээ ковидоор өвлөө гээд шууд дутуу төрдөг гэсэн үг биш. Энэ нь бусад жирэмсний хүндрэлтэй холбоотойгоор дутуу төрөх, төрөлтийг эрт шийдэх асуудал байгаа юм.
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХААРАХ ЗҮЙЛС
Тэгэхээр бид саяны мэдээлэл дээр үндэслээд юу анхаарах, удаан хугацаанд хэрхэн сэргийлэх талаар маш их яригдаж байгаа. Хүн бүр энэ тал дээр мэдлэгтэй болсон. Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд маань юуг илүү анхаарах хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Мэдээж амны хаалт зүүх, гараа угаах, зай барих гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй.
Үүнээ гэднэ жирэмсэн эхчүүд маань жирэмсний хяналтад орж, эмнэлгээр явахдаа халдварт өртөхөөс сэргийлэх хэрэгтэй.
Түүнчлэн халдвар авсан тохиолдолд хаана хандах вэ гэдэг мэдлэгтэй байх, хугацаа алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй. Ер нь жирэмсэн хүмүүс халдварт өртөөд шинж тэмдэг нь бүдэг явагдаж байгаа ч гэсэн хүндрэх эрсдэл ихтэй. Ер нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна.
Мөн биеийн байдлаа ажиглах, өөрийгөө хянах, жирэмсэн үеийн аюултай шинж тэмдгүүдийг мэддэг байх хэрэгтэй.
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫ ҮЕД ХАЛДВАРТ ӨРТӨХӨӨС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ
Мэдээж эхний гурван сарын дотор хяналтдаа орно. Жирэмсний хяналтын явцад эмнэлэгт очих тоогоо цөөрүүлэх нь чухал. Манай улсад мөрдөж байгаа тушаалаар жирэмслэлт хэвийн явцтай үед 8 удаа үзүүлэх ёстой байдаг. Энэ цар тахлын үед бид очих тоогоо цөөрүүлэх талаар хяналтынхаа эмчтэй ярилцаж, анхаарах хэрэгтэй.
Үүний тулд хүнтэй харьцахыг хязгаарлах, шаардлагагүй сорил, шинжилгээг багасгах. Цар тахлын өмнөх байдлаас харахад эмэгтэйчүүд маань шаардлагагүй сонил шинжилгээг энд тэнд очиж өгдөг. Үүнийгээ багасгах хэрэгтэй.
Дараагийн нэг зүйл нь хэт авиан үзлэгийг цөөлөх. Бидний ярьж заншсанаар ЭХО-д харуулах тоогоо цөөлөх хэрэгтэй. Заримдаа эхчүүд маань жирэмсний туршид 10 гаруй удаа ч харуулчихсан байдаг. Бидний мөрдөж буй тушаал журмаар хэвийн, хүндрэлгүй үед гурван удаа үзүүлэхэд хангалттай гэж үздэг. Тэгэхээр эхнийхийг болж өгвөл 17 хоногийнхоо дотор харуулна. Энэ нь зүрхний цохилт байна уу, ураг хаана байна вэ, хэвийн байна уу гэдгийг үздэг. Хамгийн чухал хоёр дахь үзлэг бол 18-20 долоо хоног. Үүнийг ЭХО-д үзүүлэхээс өөр арга байхгүй. Үүгээр ургийн бүх анатомийн бүтцийг хардаг. Гурав дахь нь 32-36 долоо хоногтойд үзүүлдэг.
Дараагийн нэг зүйл нь жирэмсэн эмэгтэй болон түүний ар гэр нь хяналтын эмч, эх баригчтайгаа ойр харилцаатай байж, утас, фэйсбүүк, мэйлээр зэрэг боломжит харилцаагаар эмчдээ биеийн байдлаа мэдээлж, хэвийн үед заавал эмнэлэг гэхгүйгээр байж болох юм.
Цар тахлын үед жирэмсний хяналтад зайлшгүй эмнэлэгт үзүүлэх хугацааг 12, 20, 28, 36 долоо хоногтойд тогтоосон байгаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.