Зургаан улсын баг тамирчдыг Японд нэвтрүүлэх журмыг чангатгана.

Зургаан улсын баг тамирчдыг Японд нэвтрүүлэх журмыг чангатгана.

Японы Засгийн газар коронавирусний "Дельта" хувилбар их тархсан зургаан улсын Олимпын наадамд оролцох баг тамирчдыг нэвтрүүлэх журмыг чангатгахаар төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин мэдээллээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, Энэтхэг, Пакистан, Балба, Шри-Ланка, Мальдив, Афганистан улсуудын тамирчдад Япон руу нисэхээс өмнө долоо хоногийн турш өдөр бүр халдварын шинжилгээ өгөх шаардлага тавина. Үүнээс гадна, энэ хугацаанд, мөн Японд ирснээсээ хойш гурав хоногийн турш дасгалжуулагч, багийн гишүүдээс өөр хүмүүстэй харилцахыг хориглоно. Эдгээр шаардлагыг долоодугаар сарын 1-нээс мөрдүүлэх төлөвтэй байна.

Одоогоор гадаадын баг тамирчид Японд ирэхээсээ 96 цагийн өмнө коронавирусний хоёр шинжилгээ өгөх ёстой юм.

Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Зуны Олимпын наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацааг үлдээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.