Ирак, Сири дахь Ираны талыг баримтлагч бүлэглэлүүдэд цохилт өгчээ.

Ирак, Сири дахь Ираны талыг баримтлагч бүлэглэлүүдэд цохилт өгчээ.

 АНУ-ын Агаарын цэргийн хүчин /АЦХ/ ням гарагт Ирак, Сири дэх Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн байгууламжуудад агаараас цохилт өгсөн тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдээлжээ.

“Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар АНУ-ын Зэвсэгт хүчин өнөөдөр орой Ирак, Сирийн хилийн бүсэд Иранаас дэмжлэг үзүүлдэг зэвсэгт бүлэглэлүүдийн ашигладаг объектуудад агаараас хамгаалалтын өндөр нарийвчлалтай цохилт өглөө" гэж Кирби онцлон тэмдэглэсэн байна.   

Түүний мэдэгдсэнээр, цохилт өгсөн байгууламжуудыг "Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд Ирак дахь АНУ-ын цэргүүд болон байгууламжууд руу нисэгчгүй нисэх онгоц ашиглан дайралт хийхэд ашиглаж байсан учраас цохилтын бай болгож сонгожээ". Тодруулбал, Сирийн хилийн ойролцоо орших байлдааны ажиллагааны нэг байгууламж, зэвсгийн нэг агуулах, Иракийн хилийн бүс дэх нэг байрлалд цохилт өгсөн байна. “Эдгээр объектуудыг "Катаиб Хезболлах", "Катаиб Сейед аш-Шухада" зэрэг Иранаас дэмжлэг үзүүлдэг зэвсэгт хэд хэдэн бүлэглэл ашиглаж байсан” гэж Кирбигийн мэдэгдэлд дурджээ.

"Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд Ирак дахь Америкийн ашиг сонирхолд чиглэсэн цуврал халдлагуудыг тасралтгүй хийсээр байгааг харгалзан Ерөнхийлөгч ийм халдлагыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор цаашид цэргийн ажиллагаа явуулахыг тушаасан" гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.