Исланд бүх хязгаарлалтаа цуцалжээ

Исланд бүх хязгаарлалтаа цуцалжээ

Исландад коронавирустэй тэмцэх зорилгоор тогтоосон дотоодын бүх хязгаарлалтыг цуцаллаа гэж тус улсын Засгийн газар мэдээлэв

Исландад өнгөрсөн оны гуравдугаар сараас хязгаарлалт тогтоосон байна. Одоогийн байдлаар тус улсын насанд хүрсэн хүн амын 87 хувь нь нэг тун вакцин хийлгэсэн бол 60 орчим хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагджээ.

Ням гаргаас эхлэн исландчууд хүн хоорондын зай барих шаардлагагүй болжээ. Үүнээс гадна, амны хаалт зүүх шаардлага, олон нийтийн арга хэмжээнд тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна.

Түүнчлэн долоодугаар сарын 1-нээс эхлэн вакцины гэрчилгээ эсвэл халдвар аваад эдгэрснийг нотлох бичигтэй жуулчдыг Исландын хилээр коронавирусний шинжилгээ авахгүйгээр нэвтрүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.