Их Британид дөрвөн тохиолдолд л гэрээсээ гарахыг зөвшөөрнө
Британийн Ерөнхий сайд Б.Жонсон энэ сарын 23-нд мэдэгдэл хийж, Их Британид коронавируст халдварын тархалт хурдацтай тархаж буйг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав. Хөл хорио гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах 4 тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хоригложээ.
-Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
-Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
-Эмнэлгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
-Гэрээсээ ажиллах боломжгүй бөгөөд зайлшгүй ажлын байрнаасаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах
Мөн тус захирамжийн хүрээнд
- Хүнснээс бусад бүх төрлийн дэлгүүр,
- Номын сан,
- Тоглоомын болон спортын задгай талбай,
- Сүм, мөргөлийн газруудын үйл ажиллагааг хааж,
- Нэг өрхийн биш 2-оос олон хүн нэг дор цугларах, оршуулгаас бусад бүх төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.
Хөл хорионы хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах юм. Хөл хориог сунгах эсэхийг гурван долоо хоногийн дараа нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэх аж.
Эх сурвалж: ИБУИНХУ дахь Монгол Улсын элчин сайдын яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.