ОУОХ-ны гишүүн: Токиогийн Олимпыг 2021 он хүртэл хойшлуулна

ОУОХ-ны гишүүн: Токиогийн Олимпыг 2021 он хүртэл хойшлуулна

Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХгишүүн Дик Паунд мэдээлжээ.


“Манай улс тамирчдаа Токиогийн Олимпод оролцуулах бодолгүй байна” гэж Их Британийн Олимпын хорооны тэргүүн мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл гарсан байна. Австрали, Канадын Олимпын хороо энэ зуны Олимпод оролцохгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн юм.


"ОУОХ цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан Олимпын наадмыг хойшлуулах асуудлыг шийдвэрлэсэн" гэж Д.Паунд “USA today” сонинд мэдээлжээ. “Тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа хэдий ч миний мэдэж байгаагаар Олимп долдугаар сарын 24-нд эхлэхгүй” гэж тэрбээр хэлжээ.


ОУОХ энэ зуны Олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэхээр болсон тухайгаа өмнө нь мэдээлсэн юм. Харин Д.Паундын хэлснээр, уг шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.