Германд коронавирусээр халдварласан хүний тоо 29000 орчимд хүрчээ
БЕРЛИН. /TASS/. Германд коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 17 хувиар нэмэгдэж, 29000 орчимд хүрчээ. Халдварын улмаас 119 хүн нас барсан тухай ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнийг “FOCUS online” сонин иш татан мэдээлжээ.
Халдварын тархалтад хамгийн их өртсөн бүс нутгуудад Умард Рейн-Вестфал, Бавария болон Баден - Вюртемберг мужууд багтаж байна. Тухайлбал, Умард Рейн-Вестфал мужид 8224 хүн коронавирусээр халдварласан бол Бавария болон Баден-Вюртемберг мужуудад коронавирусний халдвар авсан хүний тоо 5719 болон 5333 болж нэмэгдсэн байна.
Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 195 улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 379 мянга гаруйд хүрч, 16 мянга гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.