Багануур дүүрэгт "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв" нээгдлээ.

Багануур дүүрэгт "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв" нээгдлээ.

2021 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэд "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв" нээгдлээ.

Тус төв нь иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт болон халдварт бус өвчний тандалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд болон байгууллага, аж ахуй нэгж рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношлогоо хийнэ.

2020-2021 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар барилгын их засвар хийгдэж, 918,575,000 төгрөгийн 28 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангагджээ. Мөн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгсөн байна.

Ингэснээр нарийн мэргэжлийн зарим төрлийн оношлогоог иргэд дүүрэгтээ хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлтийн үеэр "Сүрьеэ болон Ковид-19 халдварыг эрт илрүүлэх 10 хоногийн аян"-ыг эхлүүлж, зорилтот бүлгийн иргэдийг хамрууллаа.

Тус үйл ажиллагаанд УИХ гишүүн Ц.Сандаг Очир, НЭМГ-ийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга О.Нандин Эрдэнэ, Дүүргийн засаг дарга С.Даваасүрэн, "Глобал" сангийн ДОХ/БЗДХ-ын төслийн зохицуулагч Н.Цогзолмаа, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг"-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг болон албаны хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.