Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдлыг нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдэж, кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээгч этгээдийн эрх үүргийг тодорхой болгох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
Ташрамд дурдахад, Засгийн газраас Монгол Улсыг цахим үндэстэн болгох зорилт тавьж байгаа бөгөөд цахим орчинтой холбоотой гол дөрвөн хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэх шатанд явж буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.