ИЗНН ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахаа илэрхийлэв

ИЗНН ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд өнөөдөр бараалхаж, хүндэтгэл илэрхийллээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан парламентын тогтолцоог гүнзгийрүүлэх, төгөлдөржүүлэх зорилтыг ИЗНН бүрэн дэмжиж байгаа гэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эгэл жирийн ард түмний дундаас Төрийн тэргүүний албанд сонгогдсон учраас ард иргэдийн амьдралыг мэдэрсэн, тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ИЗНН-ын удирдлагад талархал илэрхийлж, Ерөнхийлөгчийн зүгээс парламентад суудалтай, суудалгүй бүх намыг дэмжиж, үндэсний эв нэгдлийг хангах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Төрийн тэргүүн бол нэг намын Ерөнхийлөгч биш, ард түмний Ерөнхийлөгч байх учиртай гэлээ. Улмаар Монгол Улсын сонгосон парламентын тогтолцоо бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа, ардчиллын суурь үнэт зүйл гэдгийг онцолж, үүнийг боловсронгуй болгож, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд улс төрийн намуудын үүрэг, оролцоо чухал гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа байгаль орчны доройтол, цөлжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулах учраас ИЗНН-тай энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно 2021-07-01

Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа 2021-07-01

Сайн дурын даатгуулагчийн шимтгэл НЭГ ХУВИАР буурлаа 2021-07-01

Кибер аюулгүй байдлын хуулийн төслийг дэмжив 2021-07-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхав 2021-07-01

ИЗНН ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахаа илэрхийлэв 2021-07-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлнэ 2021-07-01

Хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болж магадгүй 2021-07-01

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо. 2021-07-01

Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив 2021-07-01

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжив 2021-07-01