Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 25 суурин цэг ажиллана.

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 25 суурин цэг ажиллана.

2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 6277, II тунд 1307, нийт 7584 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16.0 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэсэн аж.

Харин өнөөдөр /2021.07.02/ Улаанбаатар хотод 25 суурин цэгт  40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13815 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.