Сүхбаатар сум руу орох хөдөлгөөнийг хязгаарлалаа
.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн 24 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 123 батлагдсан тохиолдол гарч, үүний 29 нь тус суманд батлагдаад байна.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар сумын Засаг даргын энэ сарын 01-ний А/137 тоот захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
-Сүхбаатар сум руу орох хөдөлгөөнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны 06:00 цагаас 2021 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд эмнэлэгийн 13"А" маягт, буяны үйл ажиллагаа, шатахуун, хүнс тээврээс бусад орох хөдөлгөөнийг хязгаарлах,
-Төрийн байгууллага, аж ахуй нэгжийн албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байран дээр ажиллуулах,
-Ариутгал халдваргүйжүүлэлтийг аж ахуй нэгж байгууллагууд тогтмол хийх зэрэг шийдвэрийг гаргалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.