Олимпын аварга Бург: COVID-19 тоглоом биш юм байна

Олимпын аварга Бург: COVID-19 тоглоом биш юм байна
Лондоны олимпын аварга, дэлхийн хошой аварга, Өмнөд Африкийн усанд сэлэлтийн тамирчин Кэмерон ван дер Бург коронавирусний халдвар, энэ өвчний талаар твиттер дээрээ бичсэн байна.
Кэмерон ван дер Бург “COVID-19 вирустэй тэмцээд 14 хонож байна. Энэ бол миний тусаж байсан хамгийн хүнд өвчин. Би тамхи татдаггүй, тамирчин хүн. Эрүүл амьдрах ёсыг сахидаг, залуу хүн. Гэтэл би энэ вирусний халдварыг авчихлаа. Өвчний хүнд үе өнгөрсөн ч одоо миний бие маш сул, ханиалгасан хэвээр байна. Бага зэрэг алхах мэт биеийн хөдөлгөөн хийхэд л хэдэн цаг сульдан хэвтдэг. Маш их ядардаг юм байна. Бэлтгэлийн сүүлийн шатандаа орсон тамирчид энэ вирусийг тусвал их аюултай. Токиогийн олимп хэзээ явагдах эсэх нь тодорхой бус энэ үед тамирчид бэлтгэлээ хийхээс өөр арга байхгүй. Энэ бол маш том эрсдэл шүү. Эрүүл мэнд хамгийн чухал нь.  COVID-19 тоглоом биш шүү. Өөрсдийгөө бодоорой” гэж зөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.