Гадаадын 93 орноос 40.492 иргэн татан авчээ

Гадаадын 93 орноос 40.492 иргэн татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны долоодугаар сарын 04-нийг хүртэл хугацаанд нийт 93 орноос 40.492 иргэн эх орондоо иржээ.

Үүнээс 211 удаагийн тусгай үүргийн нислэгээр 33,480, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 7012 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Өнгөрөгч зургаадугаар  сард 18 удаагийн нислэгээр 3968 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 31 удаагийн нислэгээр 4900 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.