Зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээг шуурхай хийнэ.

Зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээг шуурхай хийнэ.

 Борооны улмаас авто болон явган хүний замд ус ихээр тогтож, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байна. Иймд зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээг шуурхай зохион байгуулж дуусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг болгов.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг даалгажээ.

Тэрбээр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэд хэдэн даалгавар өглөө. Тухайлбал, цар тахлын тархалтыг багасгах ажлыг эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хянахыг үүрэг болгов.

Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, сайтар хяналт тавихыг даалгалаа. Өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр Засаг дарга Д.Сумъяабазар 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн нь 88.1 хувийн биелэлттэй байсныг НЗДТГ-ын цахим хуудаснаа мэдээлжээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.