Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг 8 дугаар сарын 1 хүртэл сунгав.

Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг 8 дугаар сарын 1 хүртэл сунгав.

Сүхбаатар : Аймгийн Онцгой комиссын 23 дугаар хурал 7 дугаар сарын 4-нд цахимаар боллоо. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 8 дугаар сарын 31 хүртэл сунгасан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг мөн 8 дугаар сарын 1 хүртэл сунгав.

Улаанбаатар хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласнаар халдварын зөөвөрлөгдөн ирэх тохиолдол 54 хувиар буурчээ.

Цонжин болдогт авто замын хяналтын постыг 24 цагаар ажиллуулж, Сүхбаатар аймаг руу ирэх хөдөлгөөнд хяналт тавьж байгаа. Энэхүү постын ажил үр дүнгээ өгч байгааг онцлов. Энгийн үед Улаанбаатараас Сүхбаатар аймагт өдөрт 300-350 хүн тогтмол ирдэг байсан бол одоо зөвхөн шаадлагатай тээврийн хэрэгсэл болон иргэдийг тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байгаа аж.

Аймгийн хэмжээнд өвчлөл хурдацтай тархаж буйтай холбоотойгоор 12 сумын хэмжээнд 250, аймгийн төвийн тугаарлах эмнэлгийн 360 орыг 400 болгож хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлийг сумдын Онцгой комиссын дарга нарт өгчээ.

Мөн дээрх хугацаанд хурдан морины уралдаан, найр надаам, тэмцээн зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээг шуурхай хийнэ. 2021-07-05

Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтийг энэ сарын 31 хүртэл авна. 2021-07-05

Саун, бассейн, фитнес, амралтын газруудыг НЭЭХЭЭР боллоо 2021-07-05

Шанхайн бирж Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчиллаа 2021-07-05

Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж томоохон төслөө урагшлуулах хэрэгтэй 2021-07-05

Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг 8 дугаар сарын 1 хүртэл сунгав. 2021-07-05

Улирлын харшлыг КОВИД-19 халдвараас хэрхэн ялгах вэ? 2021-07-05

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл илэрхийлэв. 2021-07-05

"Жи тайм"-ын Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ 2021-07-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 2021-07-05

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоогоод байна. 2021-07-05