Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенсыг Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан 2021 оны долоодугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангаас манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд, тэр дундаа хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээрх Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Суурин төлөөлөгч А.Хайкенсын удирдлага дор тус сангаас хэрэгжүүлсэн цар тахлын үед нийт ард иргэдийг вакцинжуулах, ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин био бэлдмэлийн төв агуулах шинээр барих болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулах зэрэг ажил нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

А.Хайкенс нь НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахын сацуу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үүсээд буй онцгой нөхцөл байдал, түүний сөрөг үр нөлөөг бууруулах, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгч ажилласан болохоо тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Сайд Б.Батцэцэг цаашдын ажилд үйлсэд нь амжилт хүсч, Суурин төлөөлөгч А.Хайкенсд ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардуулав.

Нидерланд Улсын иргэн А.Хайкенс 2017 онд манай улсад суух НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож ажиллажээ. Тэрбээр Азербайжан Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба манай улсад суух шинэ Суурин төлөөлөгчөөр Мьянмар Улсын иргэн Мио-Зин томилогдоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж томоохон төслөө урагшлуулах хэрэгтэй 2021-07-05

Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг 8 дугаар сарын 1 хүртэл сунгав. 2021-07-05

Улирлын харшлыг КОВИД-19 халдвараас хэрхэн ялгах вэ? 2021-07-05

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл илэрхийлэв. 2021-07-05

"Жи тайм"-ын Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ 2021-07-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 2021-07-05

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоогоод байна. 2021-07-05

Нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 2021-07-05

П.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн төлбөрөө өмнө нь хойшлуулсан зээлдэгч нараас дахин хүсэлт шаардахгүй. 2021-07-05

"Facebook Marketplace" цэсийг Монголд албан ёсоор ашиглах боломжтой боллоо 2021-07-05

Зорчих хөдөлгөөн хязгаарлагдаад байгаа аймаг сумдууд. 2021-07-05