“Токио-2020” олимпод оролцох баг тамирчдад мандат болон хувцас хэрэгсэл гардууллаа
Зуны XXXII олимпийн наадам /2021.07.23-2021.08.08/ Токио хотноо эхлэхэд 16 хоног үлдлээ.
Өчигдөр /2021-07-06/ олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулжээ.
“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцсыг Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн өнгө төрхөөр “Мишээл-Амазонка” ХХК урласан юм.
Мөн энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч одоогоор нийт 44 тамирчин оролцохоор боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.