Нийт хүн амын 1,777,245 хүн хоёрдугаар тунгаар дархлаажуулаад байна.
Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 13704 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн 1 040 641 нь эхний тунг, 899 385 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 1 047 954 хүн, хоёрдугаар тунг 877 860 хүн тариулжээ.
Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 088 595 хүн, хоёрдугаар тунгаар 1 777 245 хүн буюу нийт хүн амын 54.6 хувийг дархлаажуулаад байгаа юм.
Вирусээс хамгаалах гол арга бол вакцинжуулалт юм. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас сануулав.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
• Дулаан хувцаслах
• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
• Эмчийн үзлэгт орох
• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.