Цахим визний системд шилжих журам баталлаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Цахим визний системд шилжих журмыг хэлэлцэн баталсан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
Дэлхийн 80 гаруй улсад цахим визний системийг нэвтрүүлээд байна. Монгол Улсын хувьд, цахим визээр гадаадын 31 улсын иргэд нэвтрэх боломж бүрджээ. Монгол Улсын визний 11 ангиллыг цар үеийн шаардлага, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс 29 хэлбэр, түүн дотроо 64 ангилалтай болгон журамд тусгасан байна. Ингэснээр виз хүсэгч гадаад иргэний Монгол Улсад зорчих зорилгод тохирсон визийг шуурхай олгох, визний талаарх статистик мэдээллийг нарийвчлан гаргах боломж бүрдэж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.