Биллиард болон баар цэнгээний газруудын үйл ажиллагааг нээжээ

Биллиард болон баар цэнгээний газруудын үйл ажиллагааг нээжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагааг гэрээний дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан нээж байгаа билээ.

Тухайлбал амралтын газрууд болон фитнес, бассейн нээгдсэн байгаа юм. Харин өчигдөр баар /паб, спорт, биллиард/ цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээжээ.

Хотын Захирагчийн ажлын алба Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, ААНБ-ууд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Наадмын өдрүүдийн хот хоорондын зорчигч тээврийн хуваарь 2021-07-09

Халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ. 2021-07-09

Коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдэв. 2021-07-09

"Дээлтэй Монгол Challenge" уралдааныг зарлалаа 2021-07-09

"Хөшигийн хөндийн хурдны замд 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно. Хурдыг камераар хянадаг" 2021-07-09

Биллиард болон баар цэнгээний газруудын үйл ажиллагааг нээжээ 2021-07-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдад амжилт хүслээ 2021-07-09

БГД-ийн ИТХ-ийн ээлжит хуралдаан болж байна 2021-07-09

Эссо төвийн зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулгаж нийтийн эзэмшил болголоо. 2021-07-09

Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа 2021-07-09

Төрийн аудитаар 12.8 их наяд төгрөгийн алдаа, зөрчил ИЛРҮҮЛЖЭЭ. 2021-07-09