БГД-ийн ИТХ-ийн ээлжит хуралдаан болж байна
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.09/ халдвар хамгааллын дэглэмийг баримтлан танхимаар болон цахимаар зохион байгуулагдаж байна.
Ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын дарга болон ажиллах журмыг батлах тухай
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/05 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны хоёрдугаар улирлын тайланг хэлэлцэх тухай
5. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
6. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай
Өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын Газар, дүүргийн Онцгой байдлын газраас, мөн бусад холбогдох албан тушаалтнууд оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.