Эссо төвийн зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулгаж нийтийн эзэмшил болголоо.

Эссо төвийн зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулгаж нийтийн эзэмшил болголоо.

Иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан, газраа зориулалтын бусаар ашигласан иргэд аж ахуйн нэгж байгууллагын газрыг үе шаттайгаар чөлөөлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2021.07.09/ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарантуул захын уулзварын баруун талд байрлах ЭССО төвийн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан төмөр хашааг буулгаж газрыг чөлөөллөө. Тус төв нь зөвшөөрөгдсөн талбайгаа дур мэдэн сунгаж нийтийн эдэлбэр газрыг хааж төмөр хашаа барьсаныг дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөх шаардах хуудас өгсөн хэдий ч зөрчил арилгах хуулийн хугацаа дууссан тул өнөөдөр ийнхүү албадан буулгалтыг хийж байна. Явган хүний зорчих хэсгийг чөлөөлж өгснөөр орчны тохижилтын ажлыг хийх боломжтой болж байгаа юм.

Цаашид Баянзүрх дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдаж олон жил болсон граш, чингэлэгүүдийг албадан буулгаж дүүргийн иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, тоглоомын талбай, явган хүний зам, автомашины зогсоол зэргийг төлөвлөн барьж байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлж байлаа.

Түүнчлэн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар сургуулийн зүүн талд байрлалтай олон жил газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас иргэд, олон нийтийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж, сургуулийн орц, гарц хааж буй хашааг албадан буулгаж, газрыг нь чөлөөлсөн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Дээлтэй Монгол Challenge" уралдааныг зарлалаа 2021-07-09

"Хөшигийн хөндийн хурдны замд 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно. Хурдыг камераар хянадаг" 2021-07-09

Биллиард болон баар цэнгээний газруудын үйл ажиллагааг нээжээ 2021-07-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдад амжилт хүслээ 2021-07-09

БГД-ийн ИТХ-ийн ээлжит хуралдаан болж байна 2021-07-09

Эссо төвийн зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулгаж нийтийн эзэмшил болголоо. 2021-07-09

Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа 2021-07-09

Төрийн аудитаар 12.8 их наяд төгрөгийн алдаа, зөрчил ИЛРҮҮЛЖЭЭ. 2021-07-09

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно 2021-07-09

Орон нутагт зорчихдоо цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байхыг анхаарууллаа 2021-07-09

Хуримын ёслолын үйл ажиллагааг 7 болон 8 -р сард хязгаарласан байна. 2021-07-09