Ким Жөн Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ.
Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ.
Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
“Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан би Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүд, ард түмэнд болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тус улсын Коммунист намын гишүүд хийгээд Хятадын ард түмэнд халуун баярын мэнд дэвшүүлж байна” хэмээн Ким Жөн Ун баяр хүргэсэн цахилгаандаа дурдсан байна.
ХКН нам үүсгэн байгуулагдсан нь Хятад улсын хувь заяаг тодорхойлох эргэлтийн чухал үйл явдал болсон гэдгийг Умард Солонгосын удирдагч онцлон тэмдэглэв.
Ким Жөн Ун БНХАУ-ын даргад эрүүл энх, ажил хөдөлмөрийн амжилт хүсэхийн сацуу Хятадын ард түмэнд Коммунист намын удирдлага дор аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.