БНСУ-д коронавирусний халдварын тоо хоногт 1536-гаар нэмэгдэж, нийт 175046-д хүрчээ.

БНСУ-д коронавирусний халдварын тоо хоногт 1536-гаар нэмэгдэж, нийт 175046-д хүрчээ.

БНСУ-д коронавирусний халдварын тоо хоногт 1536-гаар нэмэгдэж, нийт 175046-д хүрчээ. 

БНСУ-д ковидын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж, сүүлийн хоногуудад 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, Сөүлд халдвар төвлөрөн гарч байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газраас халдварын тархалтыг хумих, ялангуяа Дельта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 12-ны Даваа гарагийн 00.00 цагаас 14 хоногийн хугацаанд нийгэмд зай барих дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу дөрөвдүгээр түвшинд ахиулжээ.

Энэ дагуу 18.00 цагаас өмнө 4-өөс дээш хүн, 18.00 цагаас хойш 2-оос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гуанз, кафе үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийх, ерөнхий боловсролын хичээлийг зайны сургалтад шилжүүлэх, байгууллагууд ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах, урлагийн тоглолт, спортын тэмцээнийг үзэгчгүй хийх, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг хорио цээрийн хатуу арга хэмжээнүүдийг авч байна.

Халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт гарч, 20-30 насны хүмүүс нэлээд хувийг эзэлж байна. Халдварын тохиолдлын дийлэнхийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд уулзалт, арга хэмжээ хийх, хоол идэх зэрэг ахуйн хүрээний үед авсан халдвар эзэлж байгаагаас гадна хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.