БНХАУ: Усан цахилгаан станц ашиглалтад оржээ.

БНХАУ: Усан цахилгаан станц ашиглалтад оржээ.

Хятадын Сычуань мужийн Нин-нань шянь болон Юньнань мужийн Чяожя шяний уулзвар дахь  Жинь Ша Жян мөрөн дээр байгуулсан Бай Хэ Тань усан цахилгаан станцын сая кв/цагийн хүчин чадал бүхий гурав дахь цахилгаан үүсгүүр 72 цагийн туршилтыг амжилттай давсны дараа /2021.07.17/-нд албан ёсоор ашиглалтад шилжжээ. Мөн үүнээс өмнө ашиглалтад шилжүүлсэн хоёр цахилгаан үүсгүүр одоогоор нийт 1 тэрбум ватт гаруй цахилгаан үүсгээд байна.

Бай Хэ Тань усан цахилгаан станцын суурилагдсан ерөнхий хүчин чадал нь 16 сая кв/цаг бөгөөд Хятад улсын бие даан судлан бүтээсэн, ганц цахилгаан үүсгүүрийн чадлаар дэлхийд хамгийн томд тооцогддог сая кв/цагийн нийт 16 цахилгаан үүсгүүрийг суурилуулах юм. Усан цахилгаан станцад нийт 220 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд гол төсөл 2017 оны 07-р сард барилга байгуулалтаа бүх талаар эхлүүлсэн юм. Өдгөө 3 цахилгаан үүсгүүр ашиглалт орж цахилгаан гаргаж эхэлсэн бөгөөд бүх цахилгаан үүсгүүрийг 2022 оны 07-р сард ашиглалтад оруулна. Тус цахилгаан станцыг бүтээн байгуулж ашиглалтад оруулснаар Хөхмөрний Гурван хавцлын төслийн дараа орох дэлхийн хоёрдугаар том усан цахилгаан станц болж, жилд гаргах цахилгааны дундаж хэмжээ 62 тэрбум кв/цагаас давах болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.