ДЭМБ коронавирусний гарал үүслийг судлахад илүү нягт хамтран ажиллахыг уриалжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “COVID-19”-ийн гарал үүслийг тогтоох ДЭМБ-ын хоёрдугаар үе шатны судалгаанд илүү нягт хамтран ажиллахыг БНХАУ-д уриалжээ.
Тодруулбал, тэрбээр илүү нээлттэй, ил тод байхыг уриалсан байна. ДЭМБ-ын судалгааны нэгдүгээр үе шат хоёрдугаар сард дууссан юм. Үүнд, вирус Хятадын Ухань хотын лабораториос тархсан байх магадлал тун бага хэмээгээд, сарьсан багваахайнуудаас гаралтай байж магадгүй гэж дурдсан юм.
Женев хотноо пүрэв гарагт Т.Гебрейесусийн мэдээлснээр, цар тахал дэгдэж эхлэхээс өмнөх болон эхэлсэн үеийн өвчтөнүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл ДЭМБ-д хэрэгтэй байгаа ажээ. Мөн тэрбээр, эхний судалгааны үеэр БНХАУ ДЭМБ-ийг ийм мэдээллээр хангаагүй гэдгийг нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.