Япон, Панам харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Япон, Панам харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

 Япон болон Панам хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү ням гарагт Панамд айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Эрика Муинестэй уулзсан байна.

Уулзалтын үеэр тэд Зүүн Ази, Төв болон Өмнөд Америкийн орнуудад Хятадын нөлөө өсөн нэмэгдэж байгаа асуудлаар санал солилцжээ.

Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү, "Япон болон Панамын үндэсний нийтлэг эрх ашиг ижил. Тиймээс бид хууль, дүрэмд тулгуурласан олон улсын чөлөөт, нээлттэй харилцааны төлөө Панамтай хамтран ажиллах хүсэлтэй байна" гэж мэдэгдэв.

Харин Эрика Муинес, "Японы ашиг сонирхол болон байр суурьтай Панам улс санал нэг бөгөөд бид Японтой харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна" гэж мэдэгдээд, олон талт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг цохон дурдсан байна.
Мөн тэд хоёр улсын Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчдийг хамарсан эдийн засгийн яриа хэлцээ хийх, дижитал технологи болон өндөр чанартай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.