Канад вакцинд бүрэн хамрагдсан америкчуудад хилээ нээнэ

Канад вакцинд бүрэн хамрагдсан америкчуудад хилээ нээнэ

 Канад АНУ-тай залгаа хилээ 17 сар орчмын турш хаасны эцэст вакцинд бүрэн хамрагдсан америкчуудыг ирэх сараас хүлээн авч эхлэхээр болжээ.

Канадад вакцинжуулалтын түвшин өндөр үзүүлэлтэд хүрч, “COVID-19” халдварын тохиолдол аажмаар буурч байгаатай холбоотойгоор ийнхүү хилийн хяналтыг сулруулахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэв эдгээр үзүүлэлт энэ хэвээр сайжирвал Канад улс есдүгээр сарын 7-ноос вакцинд бүрэн хамрагдсан гадаадын бүх жуулчныг хүлээн авч эхлэхээр төлөвлөжээ. Аялагчдын хувьд хилээр нэвтрэхээсээ өмнө “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай ажээ.

Ийнхүү Америкийн жуулчид, АНУ-ын байнгын оршин суугчид наймдугаар сарын 9-нөөс Канадад зорчих боломжтой болж байна. Канадын Засгийн газар хилээ хаах шийдвэрийг 2020 оны гуравдугаар сард гаргасан бөгөөд онцын шаардлагагүй шалтгаанаар зорчих гадаадын аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглосон юм.

Энэ сарын 19-ний байдлаар, Канадын иргэдийн тэн хагас орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаж, 70 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.