Франц Европын зарим орноос ирэх иргэдээс шинжилгээний хариу шаардана.

Франц Европын зарим орноос ирэх иргэдээс шинжилгээний хариу шаардана.

Их Британи, Испани, Португал, Кипр, Нидерланд, Грекийн иргэд ням гаргаас эхлэн Францын хилээр нэвтрэхдээ 24 цагийн дотор өгсөн “PCR” юм уу антиген шинжилгээний хариугаа үзүүлэх шаардлагатай гэж тус улсын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгджээ.

“Дельта” хувилбарын улмаас дэлхийд төдийгүй улсын хэмжээнд халдварын тархалтын динамик дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан Засгийн газар хилээр нэвтрэх иргэдэд хяналт тавих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ” гэж тус мэдэгдэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ вакцинууд вирусний эсрэг, тэр дундаа “Дельта” хувилбарын эсрэг ч мөн үр дүнтэй байгаа тул вакцинд хамрагдсан аялагчдад тавих хязгаарлалтыг цуцална гэдгийг ажлын албанаас мэдээлжээ. Энэ нь улаан, улбар шар, ногоон ангилалд багтаж буй орнуудын иргэд ч мөн хамааралтай байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.