БНСУ ын ерөнхийлөгч Мү Жэ Ин Японд хийх айлчлалаа цуцалжээ.

БНСУ ын ерөнхийлөгч Мү Жэ Ин Японд хийх айлчлалаа цуцалжээ.

Өндөр дээд түвшний яриа хэлэлцээ дорвитой үр дүнд хүрнэ гэж үзэхгүй байгаа учир БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ долоо хоногт Япон улсад хийх айлчлалаа цуцаллаа гэж Хөх ордны мэдэгдэлд дурдав.

Баасан гарагт болох Олимпын наадмын нээлтийн ёслолд Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүний хувиар Мүн Жэ Ин БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Хван Хиг оролцуулах төлөвтэй байна.  

БНСУ болон Япон улс өмнө нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын анхны дээд хэмжээний уулзалт хийх боломжийн талаар зөвлөлдсөн юм. Талууд түүхэн болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ахиц дэвшилд хүрэх талаар чухал хэлэлцүүлэг хийжээ.

Үүнтэй холбогдуулан Хөх ордны олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Пак Су Хён мэдэгдэхдээ "Хэлэлцүүлэг мэдэгдэхүйц ахиц гарахад нөлөөлсөн хэдий ч өндөр дээд түвшний яриа хэлэлцээ хийх хэмжээний өөрчлөлт гараагүй. Үүнээс гадна өөр хэд хэдэн нөхцөл байдлыг цогцоор нь авч үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дээрх шийдвэрийг гаргасан” гэжээ.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана 2021-07-19

Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин өсжээ 2021-07-19

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо 2021-07-19

Сөүлд хэт халах төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ 2021-07-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1278 хүн илэрчээ... 2021-07-20

БНСУ ын ерөнхийлөгч Мү Жэ Ин Японд хийх айлчлалаа цуцалжээ. 2021-07-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1784 хүн илэрчээ... 2021-07-21

БНСУ-ын Сөүл хотод хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа 2021-07-23

БНСУ-ын ЁНАП агентлагийн гүйцэтгэх захирал Чо Сун Бүг Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэв. 2021-07-24

БНСУ, БНАСАУ шууд холбоо тогтоох шугамаа эргэн сэргээсэн 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,896-аар нэмэгдэв 2021-07-28