БНСУ-ын Сөүл хотод хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа

БНСУ-ын Сөүл хотод хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа

БНСУ-ын нийслэл Сөүл хотын бүсэд “COVID-19” халдварын шинэ тохиолдол олноор нэмэгдсээр байгаатай холбогдуулан хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлэв.

Сөүл болон тус хоттой зэргэлдээ оршдог Гёнги муж, эргийн Инчеон хотод халдвараас сэргийлэх хязгаарлалтын хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний арга хэмжээнүүдийг энэ сарын 12-ноос хойш тогтоогоод буй бөгөөд ийнхүү наймдугаар сарын 8 хүртэл мөрдөх шаардлагатай болж байна.

Ингэснээр оройн 18 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахыг хориглоно. Мөн жагсаал цуглааныг хориглох хэдий ч Засгийн газар нэг хүний жагсаал хийхийг зөвшөөрөх ажээ. Хурим, оршуулгын ёслолын хувьд зөвхөн хамаатан саднаа урих боломжтой. Харин шөнийн клуб гэх мэт зугаа цэнгэлийн газрууд үйл ажиллагаагаа зогсоох бол зоогийн газрууд 22 цаг хүртэл ажиллана.

Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Жён Хэ Челийн мэдээлснээр, нийслэл хотын бүсэд халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэн хэвээр байгаа тул энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус бүсэд нийт шинэ тохиолдлын 70 орчим хувь нь илэрч байгаа юм.

Энэ долоо хоногт өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын дундаж үзүүлэлт 990-д хүрсэн нь хатуу хязгаарлалт тогтоохоос өмнөх буюу долоодугаар сарын эхний долоо хоногийнхоос /799/ эрс нэмэгдсэн үзүүлэлт болохыг тэрбээр холбогдох албаны уулзалтын үеэр онцлон хэлжээ.

Мөн нутгийн бусад бүс нутгаар халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь хязгаарлалтын бага түвшнийг тогтоосон бүсүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байгаатай холбоотой байна. БНСУ одоо цар тахлын шинэ давлагаатай тэмцэж буй юм.

Улсын хэмжээнд пүрэв гарагт халдварын 1800 гаруй тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдлын тоо 1630-аар нэмэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 185 733-т хүрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо 2021-07-19

Сөүлд хэт халах төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ 2021-07-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1278 хүн илэрчээ... 2021-07-20

БНСУ ын ерөнхийлөгч Мү Жэ Ин Японд хийх айлчлалаа цуцалжээ. 2021-07-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1784 хүн илэрчээ... 2021-07-21

БНСУ-ын Сөүл хотод хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа 2021-07-23

БНСУ-ын ЁНАП агентлагийн гүйцэтгэх захирал Чо Сун Бүг Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэв. 2021-07-24

БНСУ, БНАСАУ шууд холбоо тогтоох шугамаа эргэн сэргээсэн 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,896-аар нэмэгдэв 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,674-өөр нэмэгдэв. 2021-07-29

“Samsung”-ийн Вьетнам дахь үйлдвэрлэл халдварын улмаас түр саатжээ 2021-07-29