БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,896-аар нэмэгдэв
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 7 дугаар сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 1,896-аар нэмэгдэж нийт 193,427-д хүрэв. Шинээр илэрсэн 1,896 тохиолдлын 73 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 170,494 (+1,865) иргэн эдгэрсэн бол 2,083 (+4) иргэн нас барсан Тусгаарлалтад 20,850 (+27) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжийн тарилгад хүн 380,756 хүн хамрагдаж 17,902,938 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 44,580 хүн хамрагдаж нийт 6,972,670 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.