Олимпын тосгоноос “КОВИД-19” халдварын дөрөв дэх тохиолдол илэрлээ
Олимпын наадмын тамирчдын тосгоноос коронавируст халдварын дөрөв дэх тохиолдол илэрснийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Чехийн элсний волейболын эмэгтэй тамирчнаас уг халдвар илэрсэн байна. Олимпын тосгоноос Америкийн гимнастикийн эмэгтэй тамирчнаас анхны халдвар илэрснээс хойш ийнхүү дөрөв дэх тохиолдол илэрлээ.
Олимпын тосгоноос халдвар илэрч байгаатай холбоотойгоор “Тоёота” компаний олимпын наадамтай холбоотой телевизийн сурталчилгаагаа цуцалжээ. Түүнчлэн “Асахи Шимбүн” сонин олимпын наадамтай холбоотой санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын 55 хувь нь олимпын наадмыг цуцлах ёстой гэж үзсэн байна.
Олимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороо олимпыг зохион байгуулахтай холбоотой таван талт уулзалтыг товложээ. Үүгээр наадмыг зохион байгуулах эсэх, чухам ямар стратеги баримтлах талаар эцсийн шийд гаргах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.