ТОКИО 2020 I Чехийн шигшээ багийн дасгалжуулагч ковидоор өвчилжээ
Чехийн элсний волейболын шигшээ багийн дасгалжуулагч Симон Науш коронавирусний халдвараар өвчилжээ.
Чехийн Олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээлснээр Симон Науш Олимпын тосгоныг орхиж, тусгаарлалтад орсон байна.
Чехийн шигшээ багуудаас нийт гурван хүнээс ковидын халдвар илрээд байгаа аж.
Токио-2020 зуны олимпын наадмын элсний волейболын тэмцээн долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 7-ны хооронд болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.