Умар Кремлев: Энэ хооронд AIBA гишүүнчлэлээ сэргээх байх

Умар Кремлев: Энэ хооронд AIBA гишүүнчлэлээ сэргээх байх

ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сонирхогчдын боксын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Умар Кремлев Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Умар Кремлев “Би олимпыг хойшлуулах хэрэгтэй гэж олон удаа хэлж байсан. Миний үгийг сонсож, зөв шийдвэр гаргасанд нь алга ташин баяр хүргэхээс өөр арга алга. Тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэнд хамгийн чухал нь. Одоо бүх тамирчин олимпод бэлтгэх ижил боломжтой боллоо. Олимпыг хойшлуулсан нь ОУОХ-ноос Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) гишүүнчлэлийг сэргээх тэмдэг гэж би бодож байна. AIBA олимпын боксын тэмцээнээ өөрсдөө зохион байгуулна гэж итгэж байна” гэж мэдэгдлээ.  

Европын бүсийн олимпын эрхийн тэмцээн Лондон хотод энэ сарын 14-нд эхлээд дөрөв хоногийн дараа коронавирусний халдварын улмаас гэнэт цуцлагдсан.

ОУОХ-ноос Олон улсын сонирхогчдын боксын холбооны гишүүнчлэлийг цуцалж, “Токио 2020” олимпын боксын тэмцээнийг ОУОХ зохион байгуулна гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.