Эрдэмтэд Италид нас баралт өндөр буйн шалтгааныг тайлбарлажээ

Эрдэмтэд Италид нас баралт өндөр буйн шалтгааныг тайлбарлажээ

Итали улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд нас баралтын түвшин өндөр байгаа нь антибиотик байнга хэрэглэсний улмаас орон нутгийн иргэдийн дархлааны тогтолцоо суларсантай холбоотой байж болзошгүй гэж ген судлаачид үзэж байна. 

Италид нянгийн халдвар, амьсгалын замын халдвар өвчин, томуунд хүртэл антибиотик бичиж өгдөг байна. Антибиотик нь дархлааг зохицуулдаг эсийн 70 хувь нь байрладаг гэдэсний бичил орчинд сөргөөр нөлөөлдөг аж. Антибиотик хэрэглэж эхлэхэд дархлааны тогтолцооны үйл ажиллагаа бараг зогсдог тул өвчин үүсгэгч бичил биет нэвтрэхэд бүхий л орчин бүрддэг гэж дархлаа судлаачид онцолжээ. Италид халдварын тархалт, нас баралтын түвшин өндөр байгаа нь тус улсын ард иргэдийн дархлаа сул байгааг илтгэж байна. Нас ахихын хэрээр шинэ вирустэй тэмцэх эсрэг биетийг ялгаруулдаг дархлааны тогтолцооны эс багасдаг.

Итали улс коронавирусний халдварын тархалт болон нас баралтын түвшингээр Европт тэргүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.