Ажиглалтад байгаа 199 иргэний биеийн байдал хэвийн байна

Ажиглалтад байгаа 199 иргэний биеийн байдал хэвийн байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглалтад 199 иргэн байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байна.

Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор есөн цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байгаа аж. Олон улсын Алтанбулаг боомтоор орох чиглэлд ачааны гурван автомашинаар дөрөв, суудлын нэг автомашинаар хоёр, явганаар 43 нийт 49 зорчигч хилээр нэвтэрчээ.

Зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж, асуумж судалгаа аван халууныг хэмжин нэвтрүүлж Орхон аймаг руу 40 иргэнийг шилжүүлсэн байна. Мөн Алтанбулаг сумын ЗДТГ-ын тусгаарлах байранд нэг иргэнийг тусгаарлажээ. 3 дугаар сарын 25-ны 01:00 цагт хилээр дамжин орж ирсэн дөрвөн иргэнийг Алтанбулаг сумын дамжин өнгөрөх “А” байранд түр хязгаарлаад байна. Гарах чиглэлд 11 ачааны машинаар 11 жолооч зорчигч хил нэвтэрсэн байна. 25-ны өдрийн энэхүү мэдээллийг аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч, хурандаа Г.Баатар өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.