Гэртээ тусгаарлагдсан иргэдийг ухаалаг утсаар нь хянана

Гэртээ тусгаарлагдсан иргэдийг ухаалаг утсаар нь хянана

Бүгд найрамдах Солонгос улс гэртээ тусгаарлагдаж буй иргэдийг  хянахын тулд GPS буюу байршил тогтоогчид суурилсан аппликейшн ашиглахаар төлөвлөж байна.

Тус улсад коронавирусний халдварын голомт болоод буй Тэгү хот болон хотыг тойрсон Умард Гёнсанг мужид гэртээ тусгаарлагдсан иргэд дээрх аппликейшныг ашиглах аж.

Зөвхөн Тэгү хотод л гэхэд одоогийн байдлаар 2300 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа юм.

Өмнөд Солонгосын Засгийн газар гэртээ тусгаарлагдсан хүмүүс хорио цээрийн дэглэм зөрчиж, олон нийтийн газраар явж болзошгүй гэж үзэж байгаа билээ.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам, Харилцаа холбооны яам, Гамшгаас хамгаалах алба дээрх аппликейшныг хөгжүүлж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.