БНАСАУ-ын удирдагч БНСУ-ын төрийн тэргүүнд захидал илгээжээ

БНАСАУ-ын удирдагч БНСУ-ын төрийн тэргүүнд захидал илгээжээ

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд хувийн захидал илгээж, “COVID-19” халдварын тархалтыг даван туулахад сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна.


"Мүн Жэ Инд лхагва гарагт хүргүүлсэн захидалдаа Ким Жөн Ун вирусний тархалттай тэмцэж буй өмнөд солонгосчуудад сэтгэлийн дэм өгч, эрүүл энхийг хүссэн” гэж Хөх ордон мэдээлжээ.


Үүний хариуд Мүн Жэ Ин БНАСАУ-ын удирдагчид талархлын захидал илгээжээ. Мөн Ким Жөн Ун Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар “буруу” бодож байснаа дурдсан боловч Хөх ордон энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.


БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хойш халдварын 5766 тохиолдол илэрсэн энэ үед хоёр орны удирдагчид захидал солилцсон ховор үйл явдал тохиож буй нь энэ юм.


БНАСАУ-д халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.