37.5 хэмээс дээш халуурсан иргэдийг ОНГОЦОНД СУУЛГАХГҮЙ

37.5 хэмээс дээш халуурсан иргэдийг ОНГОЦОНД СУУЛГАХГҮЙ

БНСУ-ын Онцгой байдлын комисс ээлжит хуралдаанаараа Коронавирусын халдвартай холбогдуулан "Инчён" олон улсын нисэх буудлаар зорчиж байгаа иргэдийн биеийн халууныг дараах гурван шатлалаар хэмжих арга хэмжээг өнөөдрөөс /2020.03.05/ эхлүүллээ.

1. Нисэх буудлын терминалд орох хаалга

2. Хилийн шалган нэвтрүүлэхийн өмнөх хэсэг

3. Онгоцонд суухын өмнө

Нэгдүгээр шатны шалгалтаар зорчигчийн биеийн халуун 37,5 хэмээс дээш гарсан тохиолдолд онгоцны буудлын шинжилгээний төвд анхан шатны шинжилгээ өгөх ба шалган нэвтрүүлэх хэсэгт биеийн халууныг дахин хэмжихэд халуун 37,5 хэмтэй байвал зорчих орны хүсэлтийн дагуу онгоцонд суулгахаас татгалзаж болох бөгөөд билетийг цуцлах аж.

АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улс гурав дахь шатлал буюу зорчигчийг онгоцонд суулгахаас өмнө биеийн халууныг хэмжих хүсэлтийг гаргасан бөгөөд энэ шалгалтаар халуунтай тохиолдолд онгоцонд суулгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.