Монголын шатарчид 19.2 мянган ам.долларын шагнал хүртэв

Монголын шатарчид 19.2 мянган ам.долларын шагнал хүртэв

ОХУ-ын Сочи хотноо болж буй  “Дэлхийн цом-2021” болон “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом- 2021” өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож буй манай улсын шатарчид нийтдээ 19.2 мянган ам.долларын шагнал хүртэв. 

Энэ сарын 11-нээс 8 дугаар сарын 8-нд болж буй зөвхөн өндөр зэрэглэлийн шатарчид оролцдог дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Их мастер Б.Мөнгөнтуул, Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, ОУМ Т.Мөнхзул нарын шилдэг дөрвөн шатарчин оролцсон юм. Тэмцээний хоёрын даваанд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Украин улсын тамирчин, Их мастер Осьмак Юлияг 2:0 оноогоор илт илүүрхэн буулгаж авснаар тэмцээний шилдэг 32-т багтаж, гурвын даваанд дэлхийн од, ОХУ-ын тамирчин, Их мастер Лагно Екатеринатай хүч үзсэн юм.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг дэрх тэмцээнд дэлхийн 100 гаруй орны шилдэг шатарчид оролцдог бөгөөд “Дэлхийн цом -2021”-д 206, “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021”-д 103 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдууллаа. Энэ жилийн дэлхийн цом тэмцээн нь өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хамрах хүрээгээ тэлж, шагналыг санг 50 хувиар өсгөж, Дэлхийн цом тэмцээний дэргэд анхдугаар “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021” АШТ-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журам мөрдөж буй гэдгээрээ өмнөх цомын АШТ-үүдээс онцлог болж байна. 

Тэмцээнэс Монгол Улсын шатарчид нийтдээ 19.250 ам.долларын шагналын эзэн болцгоолоо. Дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн тэмцээнд оролцсон Их мастер Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ нар тус бүр 3.750 ам.долларын шагнал хүртсэн бол хоёрын даваа хүртэл оюуны бядаа гайхуулж чадсан ЭОУМ Т.Мөнхзул 5.000 ам.долларын шагнал, гурвын даваа хүртэл шилдгийн шилдэг 32 шатарчны нэг болж өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул 6.750 ам.долларын шагнал хүртэхээр боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэв 2021-07-28

С.Амарсайхан: Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал 2021-07-28

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийв 2021-07-28

Номын сангуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг бүрдүүлнэ 2021-07-28

Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хийв 2021-07-28

Монголын шатарчид 19.2 мянган ам.долларын шагнал хүртэв 2021-07-28

Шинжилгээгээр коронавируст халдварын 1243 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-07-28

Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны шагнал хүртэв 2021-07-28

Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагад хүлээлгэн өглөө 2021-07-28

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-ыг батлууллаа 2021-07-28

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж 14 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 2021-07-28