Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны шагнал хүртэв

Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны шагнал хүртэв

Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотноо 2021 оны 07 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа. Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар бий болгосон байна.

Энэ удаагийн хуралд олон улсын 100 гаруй зөвлөх, эмч мэргэжилтнүүд уригдан оролцож Ковид-19 цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарсан шинэлэг менежмент,  туршлагаасаа хуваалцаж байна. Тус хуралд манай улсын төлөөлөл болон төвийн ЭЭЭШСҮАЗА болон УНТЭ-ээс эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийв 2021-07-28

Номын сангуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг бүрдүүлнэ 2021-07-28

Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хийв 2021-07-28

Монголын шатарчид 19.2 мянган ам.долларын шагнал хүртэв 2021-07-28

Шинжилгээгээр коронавируст халдварын 1243 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-07-28

Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны шагнал хүртэв 2021-07-28

Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагад хүлээлгэн өглөө 2021-07-28

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-ыг батлууллаа 2021-07-28

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж 14 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 2021-07-28

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна 2021-07-28

Үйлчилгээний байгууллагуудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах чиглэл өглөө 2021-07-28