Шинжилгээгээр коронавируст халдварын 1243 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Коронавируст халдвар аван эмчлүүлж байсан иргэдээс 2100 хүн сүүлийн 24 цагт эдгэрч, долоон хүн нас барлаа.
Дээрх хугацаанд коронавирусний халдварын тохиолдолд 1234 хүнээр нэмэгдсэн бөгөөд тэдний 511 нь нийслэлд, 732 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд 160344 иргэн коронавирусний халдвар авч, 796 хүн нас бараад байна.
Халдвар авсан 10835 хүн гэрийн хяналтад байгаа. Харин эмнэлэгт 10477 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1748 нь хүүхэд, 424 нь жирэмсэн эх юм. Нийт 35416 хүүхэд, 2776 жирэмсэн эх "Ковид-19" өвчнөөр өвджээ.
Халдвар авсан иргэдийн 6552-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 2803 нь хөнгөн, 944 нь хүнд, 178-ынх нь биеийн байдал нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.