Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо

Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо

Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаас Кредит банкны үйл ажиллагааг зогсоож, тус банкны эрх, үүрэг, хариуцлагыг Тээвэр хөгжлийн банканд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг гаргасан байна. Эдгээр банкууд нь зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, цаашид тогтвортой, өсөлттэй байх нөхцөлийг хангах, системийн хэмжээний банк болтол тэлэх боломжийг олж харсны үндсэн дээр энэхүү шийдвэрт хүрсэн бөгөөд дээрх шийдвэр нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэл болгож буй.

Монголбанк Тээвэр хөгжлийн банкны өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой гэж үзэн дээрх хоёр банк нэгдэх зөвшөөрлийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон болно. Тээвэр хөгжлийн банк, Кредит банкуудын нэгдлийн үр дүнд банкны хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, засаглал, хамтын хяналтын тогтолцоо, өөрийн хөрөнгийн эрсдэл даах чадвар, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг ханган ажиллах чадвар сайжирна гэж дүгнэж байна. Кредит банкны салбар, тооцооны төвүүд нь Тээвэр хөгжлийн банканд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллана гэж Монголбанкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нисэх онгоцны шинэ буудал, нийслэл хооронд буухиа автобус явж эхэллээ 2021-07-29

Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо цахим уулзалт хийв 2021-07-29

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11 мянга 275 иргэн байна 2021-07-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 1231 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-07-29

ҮСХ, БНСУ-ын Статистикийн газрын төлөөлөл цахимаар уулзан туршлага хуваалцав 2021-07-29

Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо 2021-07-29

МҮОХ-ноос олимпын шинэхэн медальтнуудад хүндэтгэл илэрхийлэв 2021-07-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хакүхо аваргатай уулзлаа 2021-07-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо 2021-07-29

УИХ-ын дарга Г.Занданшатарт Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто бараалхлаа 2021-07-29

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчлав 2021-07-29